Зарлал
Багшийн хөгжилд зориулан “Амьдралд
суурилж суралцахуй" (Life Based Learning) сэдэвт сургалтын анхны элсэлтийг
зарлаж байна. Тус сургалт 2016 оны 01-р сарын 29- ны Баасан гарагт
07.30 минутанд батлагдсан хөтөлбөрийн дагуу “Багшийн хөгжлийн төвийн” өрөөнд эхэлнэ.
Арван долоо хоног үргэлжлэх сургалтанд суралцахыг хүсэгчид дараах асуултанд
хариулж 2016 оны 1-р сарын 20-ны 17.00 цагийн дотор
fd@blogspot.com хаягаар бүртгэлээ
ирүүлнэ үү?
Асуулт:
1.
Орчин үед багш нар заах арга зүйгээ ЯАГААД шинэчилж,
өөрчлөх шаардлага гарсан бэ?
2.
“Мэддэг” оюутан бус “чаддаг” оюутан бэлтгэж гаргахад та
сургалтандаа ямар арга хэрэглэдэг вэ?
3.
Анагаахын ба сувилахуйн мэргэжилтний хандлага, харилцаа,
ёс зүйтэй холбоотой гаргадаг (эмч, сувилагч, бусад) алдааг АШУҮИС-ийн багштай
хэрхэн холбож үзэх вэ?
4.
АШУҮИС-ийн багш байхын үнэ цэнэ, бахархалын талаар таны
бодол?
5.
Их сургуулийн оюутны хамгийн чухал чадвар бол бие даан
асуудлыг задлан шинжилж, амьдралд хэрэгжүүлэх явдал байдаг. Багшаар ажиллаж
эхэлснээс хойш та энэхүү чадварыг оюутан бүрт хэр олгож байсан туршлагаасаа
бичнэ үү?
6.
АШУҮИС-ийн багшийн хөгжилд ямар үйл ажиллагаа зохион
байгуулах хэрэгтэй гэж үздэг вэ?
7.
Их сургуулийн багшид байх чадвараас хамгийн сайн
суралцсан чадвараасаа тодорхой бичнэ үү?
8.
Оюутны авсан “дүн” нь багшийг үнэлж буй дүн гэдэг талаар та тайлбар өгнө үү?
Тайлбар: Багш нарын илгээсэн материалд үнэлгээ өгч, ярилцлагад орох эрх
олгоно. Тус сургалтанд нийт 20 багш суралцах бөгөөд сонгон шалгаруулалтын дүнг электрон хаягаар эргэн мэдэгдэх болно.
айх
АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар
Багшийн хөгжлийн төв
No comments:
Post a Comment