Wednesday, January 13, 2016

“Монгол улсын эмнэлгийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” КОЙКА төсөл
“АШУҮИС-ийн хөгжилд хамтдаа” уриан дор өнгөрөгч 6 дугаар сард амжилттай зохиогдсон 3 өдрийн сургалт семинарын үргэлжлэл болох “2015 АШУҮИС Багшийн Хөгжлийн Сургалт Семинар”-ууд нь ийнхүү эхэллээ. 11-р сарын 24нд Нээлтийн арга хэмжээнд КОЙКА болон ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчид хүрэлцэн ирж АШУҮИС дээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдтэй танилцаж цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүллээ.

1. Ур чадварын төвд багаж хэрэгсэл олгосон нь

2. ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Доктор Со Ниёнт Юү




Уг хөтөлбөрт цахим сургалт, анагаах ухааны судалгаа, эмнэлзүйн заах ур чадвар, хөтөлбөрийн хөгжил, байгууллагын соёл, резидентийн сонгон шалгаруулалт болон сорилын санг боловсруулах гэсэн 7 чиглэлийн сургалт семинарууд багтана.  Дээрх сургалтуудад нийт 300 гаруй багш ажилтанд хичээл заахаар БНСУ-аас 20 профессорын багын хамт олон ирлээ.
11-р сарын 23-24ний хооронд “Цахим сургалт”-ийн талаарх сургалт семинар болж өнгөрсөн бөгөөд нийт 40 багш ажилтан хамрагдаж, сэтгэл ханамж өндөр байсан.





Сургалтууд дотроос багш нарын анхаарлыг ихээр татсан сургалт нь “Анагаах Ухааны Судалгаа” сургалт байлаа. Уг сургалтанд судалгааны ажлыг хэрхэн боловсруулж бичих талаар маш нарийн заасан болно. Нийт 80 гаруй багш ажилтан 3 өдрийн турш хамрагдсан бөгөөд Солонгос улсдаа тэргүүлэх профессоруудтай уулзаж тэдний сургалтанд хамрагдах ховор боломжийн эзэд болж чадсан.
11-р сарын 27 “Эмнэлзүйн заах ур чадвар” сургалт нь 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр мөн л амжилттай болж өндөрлөлөө.
Өнөөдөр “Хөтөлбөрийн хөгжил” сургалт нь 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр эхлэж байгаа бөгөөд 11-р сарын 30наас 12-р сарын 3ныг хүртэл үргэлжлэх юм.
Жич: Дээрх сургалтуудад хамрагдаж амжаагүй багш ажилтан нь Номын Сангаас нийт сургалтуудын номтой танилцаж болно.

Багшийн хөгжлийн төв

No comments:

Post a Comment

Popular Posts