![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhZNivOTBl23oUw0n7inJ6LCFrFfvR_X2Sxqum08sCWT2SWM7TkspyPktcqF2jdW81oK96BFJz09A5vGU09ova82ySZe-XHmrE7vSvSLP-e21HSeftp69r9t-PY1FSxtasoxhlLQ_Ks59rf/s400/Picture1.png)
Өнгөрөгч зургаадугаар сард
"АШУҮИС-ийн сургалтын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд гурав
хоногийн турш нийт багш ажилтнууд "Олон улсын болон үндэсний эрэлт
хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ
үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн анагаах
ухааны шилдэг 100 их сургуулийн нэг байх" эрхэм зорилгод хүрэхийн тулд бид
хэрхэн хүрэх тухай үр өгөөжтэй мөн халуун дулаан сургалтыг амжилттай дуусгаж
чадсан. Уг сургалт нь 150 оролцогчдыг бүртгэж авсан ч өдөр өдрөөр оролцогчдын
тоо ихсэж байсан нь бид нэг зорилгын дор хамтдаа зогсож байгааг тод харуулсан
болно. Сургалтаас онцлоход багш ажилтнууд ирээдүйд АШУҮИС-ийг хэрхэн, яаж
төсөөлж буйгаа бүтээлч байдлаар харуулсан нь хамт олноороо нөхөрлөх боломжийг
олгосон билээ. Ингээд нийт бүтээлүүдээс энэ удаагийн дугаарт хэсэг багш ажилтны
бүтээлийг хүргэж байна. Бид эерэг хандлагатай, өндөр ёс зүйтэй, чадварлаг
болоод манлайлагч хамт олон байхыг эрмэлзэж байна!
No comments:
Post a Comment