Wednesday, January 13, 2016


Салбар сургуулиудын багш нарт зориулсан “АУБС - цахим” сургалт боллоо

АШУҮИС-ийн харъяа хөдөө орон нутагт байрлах салбар сургуулийн багш нарт зориулсан анагаах ухааны боловсрол судлалын сургалтыг Цахим сургалтын төвтэй хамтран 2015 оны 12 сарын  7 - 11-ны ороонд Real time хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтанд Дархан-Уул аймаг дахь  салбар сургуулийн 17,  Дорноговь аймаг дахь салбар сургуулийн 11, Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн 23 нийт 51 багш амжилттай хамрагдсан байна.

  


Зураг 7. Салбар сургуулиудад явуулсан цахим сургалтаас

Сургалтыг  АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул “ Анагаах ухааны боловсрол судлалын түүхэн хөгжил, чиг хандлага” сэдвээр, ЭЗБАС-ийн Молекул биологи удамзүйн тэнхмийн профессор БУ-ны доктор, профессор И.Пүрэвдорж “ Хувь хүийн ёс зүйгээс зан чанарын ёс зүйд шилжихүй” сэдвээр, АУС-ийн захирал АУ-ны доктор профессор С.Мөнхбаярлах “ Лекцийн хичээлийн хөтлөн явуулах арга зүй” сэдвээр, АУС-ын Дотрын анагаахын 1 тэнхмийн багш АУ-ны магистр Ц.Найдансүрэн “ Дадлага хичээлийг хөтлөн явуулах арга зүй” сэдвээр, СБЗГ-ын дарга АУ-ны доктор дэд профессор Б.Оюунгоо “ Оюутны үнэлгээ” сэдвээр тус тус хөтлөн явуулсан.


Багшийн хөгжлийн төв

No comments:

Post a Comment

Popular Posts