Сөүлийн Үндэсний
Их Сургуулийн багш нар АШУҮИС дээр орчин үеийн сургалтын арга зүй болон
судалгааны арга зүйн сургалт зохион байгууллаа
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль нь
Монголын АШУҮИС-ийн багш нарт 4 долоо хоногийн сургалт хийлээ.
11-р сарын 23-наас эхлэн нэг сарын турш АШУҮИС-ийн багш нарыг хөгжүүлэх цуврал сургалтыг (2015 MNUMS Faculty Development Workshop Series) Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулиас зохион байгууллаа.
24-ний өдөр болж өнгөрсөн уг
сургалтын нээлтэнд АШУҮИС-ийн захирал Г. Батбаатар, ЭМХТ-ийн дарга Ч. Бат-Эрдэнэ,
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюнт У, КОЙКА-ийн Монгол дахь
төлөөлөгчийн газрын дарга Пак Сү Ён, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах
Ухааны сургуулийн профессор Ан Гю Ри болон АШУҮИС-ийн багш профессорууд,
холбогдох албан тушаалтнууд, төслийн багийнхан оролцлоо.
Энэ удаагийн сургалт“Цахим сургалт” сэдэвт хичээлээр эхлэж “Анагаах ухааны
судалгаа”, “Эмнэлзүйн заах ур чадвар”, “Хөтөлбөрийн хөгжил”, “Байгууллагын соёл”,
“Резидент сонгон шалгаруулалт”, “Сорил боловсруулах” гэсэн нийт 7 сэдвийн
хүрээнд зохион байгуулагдлаа.
Сургалтыг Сөүлийн Үндэсний Их
Сургуулиас(СҮИС) гадна
Гачонь АУИС, Кёнсан АУИС, Бүсан АУИС, Вонгуан АУИС, Ихуа АУИС, Инжэ АУИС, ORP
Институт зэрэг байгууллагуудаас 19 хүний бүрэлдэхүүнтэй багш мэргэжилтнүүд ирж
удирдан явууллаа.
СҮИС-ийн АУС нь энэ оны 3-р сараас
эхлэн КОЙКА-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын АШУҮИС, ЭМХТ, Рафаель Интернэйшл
ТББ-тай хамтран “Монголын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах төсөл”-ийг
хэрэгжүүлж байна.
Мөн СҮИС-ийн АУС нь 2017 оны 2-р
сар хүртэл буюу 2 жилийн турш МУ-ын АШУҮИС-ийн багш нарыг чадавхижуулах, сургалтын
хөтөлбөр болон үнэлгээний аргыг сайжруулах төсөл, эмч нарыг мэргэжил дээшлүүлэх
сургалтанд хамруулах хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн явуулах төлөвлөөгөөтэй
байна.
Энэхүү төслийн ерөнхий хариуцагч
СҮИС-ийн АУИС-ийн профессор Ан Гю Ри(Рафаэл Интернэйшл ТББ-ын дэд захирал)
хэлэхдээ “СҮИС-ийн АУС нь Монголын эрүүл мэндийн салбарын төв болсон АШУҮИС,
ЭМХТ болон Рафаэл Интернэйшл ТББ-тай хамтран олон эмч, эмнэлгийн мэргэжилтнийг
сургалтанд хамруулан чадавхижуулах тал дээр цаашид улам хичээнгүйлэн ажиллах
болно.” гэдгээ мэдэгдлээ.
No comments:
Post a Comment