АШУҮИС-ИЙН БАГШИЙН АТТЕСТАТЧЛАЛЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
-
1.1 Энэхүү журмыг багшийн албан тушаалын зэрэглэлд тавигдах шаардлагын
биелэлтийг үнэлэхэд баримтална.
-
1.2 Багшийн аттестатчлалын үнэлгээ нь хөдөлмөрийн гэрээг сунгах, тушаал
дэвшүүлэх эсвэл бууруулах, шагналд дэвшүүлэх гол шалгуур болно.
-
1.3 Багшийн аттестатчлал нь нээлттэй, үнэн зөв, шударга, бодитой байх зарчмыг
баримтлах бөгөөд багш хөгжүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжих,
идэвхжүүлэх зорилготой.
-
1.4 Энэхүү журам нь “АШУҮИС-ийн дүрэм”, “АШУҮИС -ийн Багшийн алтан дүрэм”,
“АШУҮИС -ийн хөдөлмөрийн дотоод журам”-ын холбогдох заалтуудын хүрээнд
зохицуулагдана.
-
1.5 Салбар сургуулиуд нь энэхүү журмын хүрээнд багшийн аттестатчлалын журамтай
байж болно.
-
2.1 АШУҮИС-ийн үндсэн багш (профессороос бусад) 3 жил тутам багшийн
аттестатчлалд хамрагдана.
-
2.2 Багшийн аттестатчлалыг Багш хөгжүүлэх зөвлөлөөс тогтоосон хуваарийн дагуу
жилд 2 удаа зохион байгуулна.
-
2.3 Аттестатчлалд багшийн сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлыг хамруулах
бөгөөд жил бүрийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг харьцуулан дүгнэнэ.
-
2.4 Оноот шалгуурыг тооцохдоо багшийн АШУҮИС-ийн нэрийн өмнөөс хийсэн болон
оролцсон ажлуудыг тооцож дүгнэнэ.
-
3.1 Багш нь сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ажлыг тусган өөрийн үнэлгээний тайланг
шалгуур үзүүлэлтүүдийн дагуу бичиж (Хавсралт 1), тэнхмийн эрхлэгчээр
баталгаажуулах ба нотлох баримтуудыг бүрдүүлнэ (Хавсралт 3).
-
3.2 Аттестатчлалд орж буй багш дараагийн 3 жилийн зорилт, хийх ажлын товч
төлөвлөгөөг (А4 хуудсаар, 1-3 нүүр) тэнхмийн эрхлэгчээр баталгаажуулан
тайланд хавсаргана.
-
3.3 Багшийн өөрийн үнэлгээний тайланг Багш хөгжүүлэх зөвлөлийн гишүүд сургалт,
эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа гэсэн 3 үндсэн чиглэл тус бүрээр
дүгнэнэ.
-
3.4 Багш хөгжүүлэх зөвлөл нь аттестатчлал явагдсанаас хойш ажлын 10 хоногт
багтаан багшийн аттестатчлалын нэгдсэн дүн, түүнтэй холбогдон гарах шийдвэр,
зөвлөмжийг тусгасан тайланг Захирлын зөвлөлд танилцуулж, шийдвэрийг
батлуулна.
-
3.5 Захирлын зөвлөлийн шийдвэр, аттестатчлалын тайланг бүрэлдэхүүн болон
салбар сургуулиудын захирлуудад хүргүүлнэ.
-
3.6 Аттестатчлалд хангалтгүй үнэлгээ авсан багш “Багшийн өөрийн хөгжлийн
хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх ба салбар, бүрэлдэхүүн сургуулийн
захирлууд, Багш хөгжүүлэх зөвлөл хамтран хяналт тавьж ажиллана.
-
3.7 Үнэлгээний тайланд заасан буюу шаардсан бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй,
хүндэтгэх шалтгаангүйгээр багшийн ажлын нэгдсэн үнэлгээнд хугацаандаа
ороогүй багшийг хангалтгүй үнэлгээ авсанд тооцох ба хүндэтгэх шалтгаантай бол
дараагийн товлолт аттестатчлалд нөхөж хамрагдана.
-
3.8 Биеийн тамир, гадаад хэлний хичээл заадаг багш нарын эрдэм шинжилгээний
ажлын үнэлгээг харьяалах нэгжийн саналыг үндэслэн энэ журамд зааснаас
өөрөөр (спортын амжилт, англи хэлний орчуулга гэх мэт) хийж болно.
-
4.1 Аттестатчлалын нэгдсэн үнэлгээ нь:
-
Сургалт (тэнхимд өгсөн үнэлгээ, оюутны үнэлгээ)
-
Эрдэм шинжилгээ
-
Мэргэжил, нийгмийн үйл ажиллагаанд өгсөн хөндлөнгийн үнэлгээнээс
бүрдэнэ.
-
Сургалт (тэнхимд өгсөн үнэлгээ, оюутны үнэлгээ)
-
4.2 Заавал биелүүлэх шалгууруудыг биелүүлээгүй тохиолдолд аттестатчлалд
хангалтгүй дүн үзүүлсэнд тооцож, оноот шалгуураар цаашид үнэлэхгүй.
-
4.3 Сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжил, нийгмийн үйл ажиллагааны чиглэлээр
албан тушаал тус бүрт өвөрмөц, ажлын бүтээлийг тоо ба чанарын хувьд илтгэх
оноот шалгууруудаар хөндлөнгийн үнэлгээ хийнэ.
-
4.4 Тэнхмийн сургалтын үйл ажиллагааг шалгуурын дагуу үнэлж, оноог тухайн
тэнхмийн багш бүрийн сургалтын үнэлгээнд оруулж тооцно (Хавсралт 2).
-
4.5 Багшийн гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыг нийт 100 оноогоор дүгнэх бөгөөд
багшийн албан тушаалын зэрэглэлээс хамаарч үндсэн 3 чиглэлээр онооны
хуваарилалт нь дараах хэмжээтэй байна. Үүнд:
4.6 Багш хөгжүүлэх зөвлөлөөс үлгэрчилсэн асуулгын хуудсаар оюутнуудаас санал авах ба үр дүн нь багшийн аттестатчлалын үнэлгээний нэг шалгуур болж, сургалтын үнэлгээний 10 оноог бүрдүүлнэ.
4.7 Багшийн аттестатчлалын дүнг дараах байдлаар гаргана.
A. (80-100оноо): Ажлын гүйцэтгэл,үр дүн сайн
B. (70-80 оноо): Ажлын гүйцэтгэл, үр дүн дунд зэрэг
C. (60-70 оноо): Ажлын гүйцэтгэл, үр дүн хангалтгүй (тухайн албан тушаалд нэг жил ажилласны дараа дахин аттестатчлалд орох)
No comments:
Post a Comment