Sunday, January 24, 2016





НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР






2015-2016 оны хичээлийн жилд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эмзүй, Био-Анагаахын сургуулийн Эмнэл зүйн эм зүй, зохион байгуулалтын тэнхимд эмнэлзүйн эм зүй чиглэлээр багш сонгон шалгаруулж авна.

Тавигдах шалгуур
-       Мэргэжил: Эм зүйч
-       Боловсрол: АУ-ы магистр
-       Ажлын туршлага: Мэргэжлийн чиглэлээр  3 - аас дээш жил ажилласан
-       Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх
-       Багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой байх

Бүрдүүлэх материал
        
         Төрийн албан хаагчийн анкет 1 хувь
-        4х6 хэмжээтэй зураг 3 хувь
-        Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын нотариатаар  
         батлуулсан хуулбар, хавсралтын хамт
-        Гадаад хэлний мэдлэгийн батламж
-        Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
-        Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/
-        Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар
-        Эрүүл мэндийн байдлыг илтгэх үзлэг, шинжилгээ, эмчийн тодорхойлолт /Эрхэс  
         зөвлөх поликлиникт урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх/
       
 Хугацаа

Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2016 оны 2 сарын 15-ны өдөр хүртэл АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн төв (Б корпусын 326 тоот, утас 318415) ирүүлнэ үү.





Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Багшийн хөгжлийн төв
Зарлал
     Багшийн хөгжилд зориулан “Амьдралд суурилж  суралцахуй" (Life Based Learning) сэдэвт сургалтын анхны элсэлтийг зарлаж байна. Тус сургалт 2016 оны 01-р сарын 29- ны Баасан  гарагт 07.30 минутанд батлагдсан хөтөлбөрийн дагуу “Багшийн хөгжлийн төвийн” өрөөнд эхэлнэ. Арван долоо хоног үргэлжлэх сургалтанд суралцахыг хүсэгчид дараах асуултанд хариулж 2016 оны 1-р сарын 20-ны 17.00 цагийн дотор  fd@blogspot.com хаягаар бүртгэлээ ирүүлнэ үү?

Асуулт:
1.     Орчин үед багш нар заах арга зүйгээ ЯАГААД шинэчилж, өөрчлөх шаардлага гарсан бэ?
2.     “Мэддэг” оюутан бус “чаддаг” оюутан бэлтгэж гаргахад та сургалтандаа ямар арга хэрэглэдэг вэ?
3.     Анагаахын ба сувилахуйн мэргэжилтний хандлага, харилцаа, ёс зүйтэй холбоотой гаргадаг (эмч, сувилагч, бусад) алдааг АШУҮИС-ийн багштай хэрхэн холбож үзэх вэ?
4.     АШУҮИС-ийн багш байхын үнэ цэнэ, бахархалын талаар таны бодол?
5.     Их сургуулийн оюутны хамгийн чухал чадвар бол бие даан асуудлыг задлан шинжилж, амьдралд хэрэгжүүлэх явдал байдаг. Багшаар ажиллаж эхэлснээс хойш та энэхүү чадварыг оюутан бүрт хэр олгож байсан туршлагаасаа бичнэ үү?
6.     АШУҮИС-ийн багшийн хөгжилд ямар үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй гэж үздэг вэ?  
7.     Их сургуулийн багшид байх чадвараас хамгийн сайн суралцсан чадвараасаа тодорхой бичнэ үү?
8.     Оюутны авсан “дүн” нь багшийг үнэлж  буй дүн гэдэг талаар та тайлбар өгнө үү?


Тайлбар: Багш нарын илгээсэн материалд үнэлгээ өгч, ярилцлагад орох эрх олгоно. Тус сургалтанд нийт 20 багш суралцах бөгөөд сонгон шалгаруулалтын                                             дүнг электрон хаягаар эргэн мэдэгдэх болно.
айх
АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Багшийн хөгжлийн төв
Профессор Р.Сандуйжав “Зочин профессор”-оор уригдан  лекц уншлаа


 АШУҮИС-ийн АУС-ийн Хавдар судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор профессор, академич, Монгол улсын хүний гавъяат эмч Р.Сандуйжав 2016 оны 01 сарын 13-нд зочин профессоор уригдан, АШУҮИС-ийн нийт багш нарт зориулан “ Хавдар судлалын шинжлэх ухаан” сэдвээр лекц уншлаа.
Профессор багшийн хүндэтгэлийн лекцэнд АШУҮИС-ийн эрхэм хүндэт профессор  багш нар болох Хавдар судлалын тэнхмийн профессор Я.Дагвадорж,  Дотрын анагаахын тэнхэм III-ийн профессор Х.Гэлэгжамц, Мэдрэл судлалын тэнхмийн профессор Г.Цагаанхүү, Молекул биологи, удамзүйн тэнхмийн профессор И.Пүрэвдорж, Ж.Сарантуяа, Чих хамар хоолой нүд судлалын тэнхмийн профессор Б.Эрдэнэчулуун, Мэс заслын тэнхмийн профессор  Ч.Пунцаг, Н.Даваацэрэн, Ерөнхий мэргэжил суурь ур чадварын тэнхмийн профессор Д.Одонтуяа, С.Наранчимэг болон бусад АШУҮИС-ийн багш, ажилтан, хойч үеийн залгамж холбоо болсон оюутан залуус, Монгол улсын хавдар судлалын салбарын төлөөлөгчид, зочин профессор багшийн гэр бүл, үр хүүхэд хүрэлцэн ирсэн байлаа.

  

Профессор Р.Сандуйжав багшийн лекц нь Хавдар судлалын шинжлэх ухааны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн байлаа.

Popular Posts